2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхлэх гэж байна.
Бүртгэлд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдана. Харин энэхүү хугацаанаас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй болохыг анхаарууллаа. Бүртгэл 14 хоногийн туршид буюу тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүрдүүлэх материал:
Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.