УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Оюутолгойн гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “АТГ дээр Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээ хийгдсний дараа авлига авсан байж болзошгүй 4-5 хүний асуудал үүсээд байна. Харамсалтай нь одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нэрийг нь хэлэх боломжгүй байна. Хяналт шалгалтын мэдээлэл, дүгнэлтүүд нийлж Засгийн газарт ирнэ. Уг дүгнэлтүүдтэй танилцаж, Засгийн газар хуралдаад дараа нь Оюутолгойн төлөөлөлтэй уулзаж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг албан ёсны дүгнэлтийг гаргана” гэв.
Оюутолгойн гэрээ хийгдэх явцад авлигын асуудал гарсан уу, эсвэл явцын дунд ийм асуудал гарсан уу гэдгийг хуулийнхан шалгаж, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсны дараа бид мэдээлэл болох юм байна.