Оны шилдэг яруу найрагч тодруулдаг “Болор цом-37” наадам энэ жил нийслэлийн Багануур дүүрэгт зохион байгуулагдахаар товлогдлоо.
2020 онд “Багануур” ХК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус дүүргийн ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна. Мөн орон нутагт дээрх наадмыг зохион байгуулснаар нийслэлээс алслагдмал иргэдийг зохиолч, яруу найрагчидтай улам ойртуулах боломж олгож байгаа юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Говьсүмбэр аймагт болоход яруу найрагч Б.Баттулга түрүүлж, Б.Баярсайхан аман хүзүүдсэн бол гутгаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж шалгарсан билээ. Энэ жил Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж оролцох юм байна.