• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 26
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Шүүгдэгч Б.Эрдэнэсүх эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

До.Болдхуягийн “МОНГОЛ ХЭЛ” шүлгийн шүүмж, задлал

by undesten
2024-04-12 14:03
in Нийтлэл
0
До.Болдхуягийн “МОНГОЛ ХЭЛ” шүлгийн шүүмж, задлал
SHARETWEET
До.Болдхуягийн “Болор цом-29” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Монгол хэл” шүлгийн талаар АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ ийнхүү бичжээ.
Монгол хэл, монгол бичгийн яруу гайхамшгийн тухай Лу жанжин хэмээх Лувсандондовоос эхлээд Дашдоржийн Нацагдорж, Бямбын Ринчен, Бэгзийн Явуухулан тэргүүт бичгийн их мэргэд шүлэг зохиол бичин үлдээжээ. Тэр бүгдтэй “зиндаархах” нэгэн сайхан бүтээл харьцангуй хожуу буюу та бидний үед төрсөн нь яруу найрагч До. Болдхуягийн “Монгол хэл” шүлэг юм. Найрагч энэ шүлгээрээ Болор цом наадмын тэргүүн байрыг хүртэж байв. Энэхүү өгүүлэлд тус шүлгийг зохиомж, хэл шинжлэл, нутгийн аялгууны онол, үг найруулгын талаас задлан үзнэ.
МОНГОЛ ХЭЛ
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдчин байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ!
Зохиомж
Энэхүү шүлгийн зохиомжийг бид хэвтээ босоо хоёр тэнхлэгээр авч үзнэ.
Хэвтээ тэнхлэг
Хэвтээ тэнхлэгээр авч үзвээс шүлгийн мөр доторх үгс нэг нь нөгөөгөөсөө урган гарах логик дараалллын шинжтэй юм. Гэвч тэр логик нь давтагдсан адил гаргалгаа биш, заримдаа учир шалтгаан – үр дагавар, үүсэл гарал – үр хөврөл, зарим тохиолдолд адил төстэйн шинжтэйг жишээлбэл, эхний бадагт чонын улих дуунаас уртын дуу, уртын дуунаас салхины хүүгэх дуу – салхины дуунаас эхийн дунших авиа урган гарч байгаа бол эх дуншаад төрөхөд хүүхдийн чарлан уйлах нь эцэстээ монгол хэл гэсэн гол төв дээрээ очно. Энэмэтээр “адуун туурай – аадар бороо, аадар бороо – амраг шанз” гэх мэт учир шалтгааны дарааллыг бүх бадагт дурдаж болно.
Энэ дарааллын нэг сонирхолтой зохиомж нь эхний мөрний сүүлчийн үг санаа, дараачийн мөрний эхлэл болж буй нь нэг талаас Монгол ардын аман зохиолын жороо үг мэт, нөгөө талаас барууны шүлэг найргийн anadiplosis, gradatio хэмээх техникийг уран хэрэглэсэн зүйл болж.
Хоёр уулын хооронд хоргой цэцэг
Цэцгэнд нь цэгээ алт
Алтанд нь арван хэлхээ
Хэлхээнд нь хээ хуар… гэх мэтээр өгүүлэх хүүхдийн хэл ярианы боловсрол, өгүүлэхүйн эрхтний хөгжилд зориулсан шүлэглэлийг “Жороо үг” хэмээдэг. Жороо морины явдлыг санагдуулах учир тийн нэрийдсэн ч хэмээнэ.[i]
Жороо үгийн ийм давталтыг утга зохиол судлалд “анадиплосис” гэдэг[ii]. “Оддын дайн” цуврал киноны гүн ухаантан баатар болох Ёда нэгэнтээ “Fear leads to anger. Anger leads to hate. Hate leads to suffering – Айдас хүйдэс нь уур хилэнг авчирна. Уур хилэн үзэн ядахуйд хүргэнэ. Үзэн ядахуй нь зовлон болно”[iii] хэмээдэг нь сонгодог анадиплосис болно.
Харин анадиплосис буюу нэг өгүүлбэрийн сүүлийн үгийг дараагийн өгүүлбэрийн эхний үг болон давтах нь нэлээд урт үг өгүүлбэр, шүлэг найрагт тохиолдож, уран яруу арга болоод ирвэл gradatio болох юм[iv]. Шекспирийн “3-р Ричард” жүжгийн дараах монологоор жишээлье.
“My conscience hath a thousand several tongues,
And every tongue brings in a several tale,
And every tale condemns me for a villain.”[v]
Шөнө дунд хар даран сэрээд аймшигт алуурчин болохоо ойлгон сүнс сүгтэй ярьж буй энэ хэсгийг
Зэдхил[vi] минь мянган өөр хэлтэй бөлгөө
Хэл бүр хэд хэдэн үлгэрийг хүүрнэх ажгуу
Үлгэр бүр нь миний өөдгүй этгээд болохыг хүүрнэх бөлгөө…хэмээн орчуулж болох юм.
До. Болдхуягийн шүлэг монгол аман зохиолын жороо үгийн хэлбэрээр бүтсэн боловч илүү гүнзгий уянгыг, ур сайтай өгүүлсэн учраас anadiplosis гэхээс илүү gradatio аргын сонгодог монгол жишээ болжээ. Эхний мөрний сүүлчийн үгийг дараагийн мөрний эхний үг болгон “барьцаа лавшруулах”, “улам гүнзгийрэх” маягийн энэ аргыг gradatio хэмээн нэрийдсэн нь “шат ахих” гэсэн утгатай үг бол өмнөх anadiplosis нь грек хэлний “нугалах” гэсэн үгээс гаралтай үг болно.
Шүлгийн 3-р бадгийн тэрхүү “барьцаа лавшруулсан”, “нугалсан”, “шат ахисан” төрхийг загварчлан үзүүлбээс:
Босоо тэнхлэг
Бадаг бүр нутаг усны нэрээр эхэлж монгол хэл болон дуусах бөгөөд энэ хооронд байрлах үгс нь бусад бадгийнхаа мөнхүү байрлалд буй үгтэй бас учир зүй, тэгш хэмийн холбоотойг доорх хүснэгтээр үзүүлбэл илүү тодорхой мэт. Ингэж үзэхэд өмнө өгүүлсэн хэвтээ тэнхлэгийн логик дараалал илүү тод харагдахаас гадна босоо тэнхлэг дэх үг санааны холбоос тодрох юм.
Хянганы уул Чоно улих Уртын дуу Өндрийн салхи Эхийн дуншил, хүүхдийн уйлах
Хэрэмний чинад Адуу гүйх Аадар бороо Амраг шанз Хайр сэтгэлийн үг
Эрчис мөрөн Бодол урсах Хөөмийн аялгуу Бүргэдийн дуудлага Эцгийн гэрээс
Байгаль далай Давалгаалах Дун хясааны цуурай Ойн шуугиан Түүх шаштир -Цэрэг эрсийн уухай

Босоо тэнхлэгийн нэгдүгээр багана буюу монгол хэл аялгууны учир
Төв Евразийн агуу өргөн нутаг дэвсгэрт хэлэлцэх, олон салбар аялгуу бүхий Монгол хэмээх энэ агуу хэлийг ердөө халх аялгуу, Улаанбаатарын сонин бичгийн хэлээр ойлгох хандлага өдгөө газар авчээ.
Монгол хэл аялгууг бүртгэн ангилж ирсэн түүхийг бүгдийг энд дурдалгүйгээр Б. Ринчений бүтээлээс эш татвал “Монгол хэлтэн гэвэл Ар, Өвөр Монгол, дотроо нутгийн аман аялгуутай. Зөвлөлт улсын нутагт Буриад, Халимаг хэл, Дундад улсын Синзиан нутагт буй Ойрадын хэл аялгуу, тэдний зарим нь манай улсын Ховд, Увс аймгийн Ойрад Монголын дөрвөд, торгууд, өөлдийн зэрэг аялгуутай төстэй. Дундад улсын нутагт, дорно зүг, Хянган хавиар Дагуур гэдэг монгол хэл, дундад эртний аялгууны өвөрмиц зүйл хадгалсан аялгуутан бөгөөд Хөх нуур хавийн Дээд монгол, Гансуу хавийн Монгор, Дунсиан гэх зэрэг аялгуутан…”[i] хэмээн өгүүлсэн буй.
Нэгдүгээр баганыг дээрээс нь доош босоо тэнхлэгээр уншиж үзвээс зохиолч До. Болдхуяг дагуур, үзэмчин, хамниган монголчуудын нутаглах, тэртээ нэгэн цагт хятан монголчуудын бэлд нь сууж асан Хянганы нуруунаас эхлээд улс төрийн биш гэхэд хэл соёлын өмнөд хил болох Цагаан хэрэмээр зааглаж, баруунш Иртыш хэмээх Эрчис мөрний хөвөөнд орших ойрад монголчуус, Тарвагатай Илийн өөлд тэргүүтнээ багтаагаад хойд зүгт Байгал далайн агь, хорь, бүхий л буриад аялгуутнаа оруулсан нь нүднээ ил болж ирж байна. Наран мандах дорно зүгээс эхлээд нар зөв тойрон явсан нь бас учиртай ч биз.
Энэ бол нэг талаас монгол хэл аялгууны тухай Лу багш, Ри багш тэргүүтний ном зохиолыг үзсэн харсан боловсрол, нөгөө талаас монгол хэл гэдэгт бүх монгол аялгуутнаа багтааж, хил хязгаарыг нь өргөтгөн тогтоож өгсөн найрагчийн их сэтгэл юм.
Босоо тэнхлэгийн 4-р багана буюу хэлний гарал үүслийн тухай онол
Хүн төрөлхтний үг хэлний гарал үүслийн тухай маргаан хэл шинжлэлийн хамгийн эртний санал зөрөлдөөний нэг, өнөөг хүртэл эцэслэн шийдсэн зүйл үгүй. Жан Жак Руссо тэргүүт соён гэгээрүүлэгчдийн үүтгэсэн нэг онол ёсоор бол хүний хэл анх байгаль дэлхий, араатан амьтдын авиаг дуурайн оролдож байснаас үүсчээ гэдэг. Энэ онолыг “авиа дуурайх онол” гэнэ.[ii]
До. Болдхуяг хэлний гарал үүсгийн талаарх авиа дуурайх онолыг баримтлагч болох нь энэхүү шүлгээс харагдана. Хэвтээ тэнхлэгээр эцэстээ бүх бадаг “миний монгол хэл” болж дуусах зурагтай, тэр нь учир шалтгааны эцсийн “үр дүн” мөн бол түүнээс өмнө орших 4-р баганын үгс нь “уг гарал, эх үүсвэр” нь байх ёстой. Тэр багана дахь үгс нь “өндрийн салхи, амраг шанз, бүргэдийн дуудлага, ойн шуугиан” байгаа нь, тэрнээс өмнө мөн чоно улих, бороо шаагих, нуур давалгаалах, дун хаясаа цуурайтах авиаг дурдаж өгсөн нь зохиогчийн хэлний гарал үүслийн талаарх онолыг тодорхой харуулж өгч байна.
Нөгөө талаас До. Болдхуяг “аялга үгийн онол”-ыг бас орхиогүй ажээ. Хэлний гарал үүслийн талаар ид маргаж байх үед “хүний айх гэлмэх, сочих баярлах зэрэгтээ уулга алдсан авианаас анх хэл үүссэн” гэх үзэлтнүүд байсан, тэдний онолыг “аялга үгийн онол” гэдэг[iii]. Шүлэгт “эхийн дунших, хүүхдийн уйлах, цэрэг эрсийн уухайлах” дууг монгол хэл хэмээн дүгнэсэн нь чухам тэр онолын язгуур зарчим мөн.
Уртын дуу, хөөмийн гарал үүслийн тухайд
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм.
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм…
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм…
хэмээн шүлэглэхдээ найрагч монгол урлаг судлалын ээдрээт асуудалд өөрийн мэдэлгүйгээр (өөрөө мэдээд санаатай ч дурдсан байж болно) саналаа “хандивлачихжээ”.
Урлаг судлаач Жамцын Бадраа “ямар ч байсан хүн байгалийн элдэв дуу чимээг бишрэн гайхсаны улмаас даган дуурайхад шилжсэн нь хөгжим үүсгэх нөхцөл шалтгаан болсон байлтай”[iv] хэмээсэн бол хөөмийн гарлыг судалсан Э. Дүүриймаа “хөөмийн урлаг ч мөн үүсэл гарвалын хувьд байгаль дэлхий, ан амьтан, араатан жигүүртний дуу авиа, чимээ шуугианыг даган дуурайж, түүгээрээ уул ус, газар дэлхийгээ аргадан баягаж, мал сүрэг ахуй амьдралаа даатгадаг”[v] гэжээ. Түүхч Г. Сүхбаатарын нанхиад хэлнээс орчуулсан нэгэн домогт уртын дууны гарлыг чоно улихаас үүсэлтэй хэмээн тайлбарлаад хүннү нарыг “иргэд нь чоно улих лугаа адил урт дуугаар дуулах дуртай” хэмээсэн байдаг.
Яруу найрагчийн дурдсан мөрүүд судалгаа шинжилгээний энэхүү саналуудыг шүлэг найргийн хэлээр давтан өгүүлсэн, мөн өөрийн санааг (бүргэд – хөөмий) нэмэрлэсэн шинжтэй байна.
Босоо тэнхлэгийн 5-р багана буюу хүмүүн заяатны жам
Сүүлчийн баганыг дээрээс доошоо авч үзвээс “эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах – түгдчин байж хайр сэтгэлээ илчлэх – эцгийн алтан гэрээс – түүх шаштир” хэмээх дарааллаар явж буй нь төрж өсөх, хань ижилтэй болох, нас барах, түүх болон үлдэх хүмүүн заяатны амьдралын тойргийг зурж өгсөн нь илт болж ирж байна. Тэр бүхэнд монгол хэл ямагт хамт явах ажээ.
Үүнийг мөнөөх Хянганы нуруунаас эхэлсэн газарзүйн тойрог маягаар сэтгэн, загварчлан үзүүлбээс доорх мэт.
Үгийн бүрэлдэхүүн
Флоридагийн их сургуулийн судлаач Ник Кикотосто “Байгалийн хэлэн дэх авианы бэлгэдэл” бүтээлдээ “тагтааны намуухан бувтнах (coos), салхины сүнгэнэн исгэрэх (screams, whistles), амьтны архирах хүрхрэх (growls), улих (whines), шувуудын жиргэх (twitters, chirps)… зэрэг нь дуу авианы эх үүтгэл болсон”[1] гэжээ. До. Болдхуягийн шүлэг чухам энэ онолыг зарчмаа болгосны хувьд байгаль дэлхийн дуу авиаг дуурайн бүтсэн үгсээр баялаг юм. Шүлгийн 1, 2, 4-р бадгийн мөр бүрд, 3-р бадгийн 2 мөрд авиа дуурайн бүтсэн жинхэнэ нэр болон үйл үг байгааг дурдваас “улих, шуранхай, салхи, хүүгэх, дуншил, чарлах, товшоо, шаагих, цурхирах, түгдчих, хөөмий, бөөрөх, цуурай, цуурайлах, шуугиан, шуугих, уухай, уухайлах” болно. Ийм үгс яруу найргийг улам уянгалаг, сонсголонт, эгшиглэнт болгодог, дээр нь утга санаатайгаа яв цав нийлж буй учраас үгийн чадварлаг сонголт болж чаджээ.
Төгсгөлийн тайлбар
Сүүлийн бадаг нь бүтэц зохиомжийн хувьд эрс өөр, өмнө дөрвөн бадагтаа юу бичсэнээ дүгнэн хэлсэн шинжтэй юм. “Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор” гэж Хянганы нуруунаас эхэлсэн мөнөөх 1-р баганыг, “эх байгалийн дуулсан авиа бүхнийг” гэж шүлгийн гол санааг базан өгүүлсэн бололтой. Уг нь хэрвээ уншигч нар боловсролтой, шүүмжлэгч нар гярхай бол тэр сүүлчийн бадгийн санааг заавал До. Болдхуяг биш, өөр хүн хэлэх учиртай юм. Тэгвэл шүлэг хэмнэлээ алдахгүй чигээрээ дуусаж болох байж.
Дүгнэлт
Монгол хэлний тухай шүлэг найраг олон буй. До. Болдхуягийн “Монгол хэл” шүлгийн тэдгээрийн дунд эзлэх байр суурийг тодорхойлохыг оролдвоос, Хянганы нуруунаас Эрчис мөрөн, Байгал далайгаас Цагаан хэрмийг хүртэлх өргөн уудам орон зайд сэтгэж, төрөхөөс үхэх, түүх болон үлдэх цаг хугацааны их орчлоор нүүдэллэж, хэлний гарал үүслийн онолд түшиглэж, урлаг судлалын ээдрээт асуудалд саналаа өргөж, шүлгийнхээ бүтэц зохиомжийг бодохдоо хэвтээ тэнхлэгт учирзүйн дарааллаар, босоо тэнхлэгт тэгш хэмээр зохицуулан хайрцаглаж, авиа дуурайх сонсголонт үгсийг ашиглаж, утга санаагаа яруу тодоор илэрхийлсний тул эх хэлний талаарх бүхий л шүлэг найраглалын тэргүүн эгнээнд, их Ринчений “Чихинү чимэг…” хэмээх “Монгол хэл” шүлгийн дараахантай тавих саналтай байна.
[1]Ш. Гаадамба, Д. Цэрэнсодном нар “жороо үг”-ийг “хэл зүгшрүүлэх үгийн хамтаар “Ардын жижиг наадам” хэмээх бүлэгт хамааруулан үзсэн байдаг. “Монгол ардын аман зохиолын дээж бичиг”, Улаанбаатар, 1978, 93-р талыг үзнэ үү.
[1] http://www.softschools.com/…/anadiplosis_examples/149/
[1] Star Wars: Episode IV – A New Hope, Director George Lucas, 20th Century Fox, 1977.
[1]https://www.thoughtco.com/gradatio-rhetoric-term-1690905
[1]“Гутгаар Ричард” жүжгийн 5-р бүлэг, 3-р үзэгдлээс.
[1]Англи хэлний “Conscience”, орос хэлний “совесть” хэмээх үгийг монгол хэлээр “зэдхил” гэж “сэдхил”-ээс ялган нэрийддэг байсан нь саяхны судалгаагаар тодорхой болсон билээ.
[1] Бямбын Ринчен, Монгол бичгийн хэлний зүй, Удиртгал, Улаанбаатар, 2015 он 270-р тал.
[1] Мягмарын Саруул-Эрдэнэ, “Сонирхолтой хэл шинжлэл”, Улаанбаатар, 2015 он. 14-р тал.
[1] Мөн тэнд.
[1] Жамцын Бадраа, Ардын урлаг судлал, Улаанбаатар, 2017, 40-р тал
[1] Э. Дүүриймаа, “Монгол хөөмийн утга бэлгэдлийн зарим асуудал”, Монголын соёл урлаг сэтгүүл, XVII боть, 161-р тал
[1] Nick Cicotosto, Sound Symbolism of Natural Languages бүтээлийн энэхүү эшлэлийг Э. Дүүриймаагийн өмнө дурдсан өгүүллээс авав.

Нийтлэлч: М.Саруул-Эрдэнэ

ShareTweet

Related Posts

Орхон дээр уулзъя
Нийтлэл

Орхон дээр уулзъя

2026-09-17 16:55
Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
}

Шинэ мэдээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

by undesten
2026-09-24 13:14
0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна

2026-09-24 13:09
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай