Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдахаар болжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлт гарган нэр холбогдоод буй асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн.
Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна.
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр зарласан. Тэгвэл дээрх хуралдаанд УИХ-ын дарга оролцох үеэрээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.