АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажлуудыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдээс АСЕМ-ын 13 гудамжинд байрлаж буй аж ахуйн нэгжүүдэд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дэлхий нийтэд Монгол орны нүүр царайг харуулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо их байгааг сануулж гадна орчноо тохижуулахыг үүрэгжүүлэн албан бичиг өгсөн юм. Үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангасныг ажлын хэсгүүдээс шалгаж байна.
Намьянжүгийн гудамжийг хариуцсан ажлын хэсгээс \”Сан билэг” ХХК, \”Монгол Цзэнтэй” ХХК, \”Wen Zhou” hotel/, \”Жентл” ХХК, \”Номин тав трейд” ХХК , \”Начин заан” ХХК, \”Сутай төв”-д хаяг реклам, мэдээллийн байгууламжаа янзлах, байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, орчноо тохижуулахыг үүрэг болгосон.
Их сургуулийн гудамжинд байрлах \”Wega Computers” төвд хашаагаа засварлах, \”Poman” зоогийн газарт нийтийн эзэмшлийн зам талбай руу оруулан дур мэдэн өргөтгөл хийхгүй байхыг анхааруулжээ.
Харин Зайсангийн гудамж \”Ариг Гал” ХХК-д гадна фасадаа будах, хашаагаа засварлах, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд Дүнжингарав худалдааны төвд хашаагаа будах, Жигүүр Гранд, Limon ХХК-д орц гарц хийх, Чингисийн өргөн чөлөөнд \”Залуу Монгол групп” \”Глобал Хурд” ХХК, \”Монголын үндэсний номын сан”-д үүдний довжоо, гадна хашаагаа засах, будах, Энхтайваны өргөн чөлөөнд \”Монгол бэлэг”, \”Цэцэг” төв, \”Протон Электроникс” дэлгүүр, \”Нью Бэлэг”,”Big Pizza, \”Шинэ зуун” ХХК зэрэг байгууллагуудад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардах хуудас өгсөн. Үүргийн хэрэгжилтийг сайн хангасан аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулж, шаардлага хангахгүй ажилласан аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд ил тод зарлах бөгөөд НИТХ-ын 61,63-р тогтоолын дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй юм.
Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар наадамчин олон ил задгай хог хаяхгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна