Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан, цагдан хориод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүсч байна” гэх хүсэлт гаргасан байна. Өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцжээ.
Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих арга хэмжээг өөрчлөхөөс татгалзсан байна.