Өнгөрөгч даваа гарагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл өгч УИХ дахь АН-ын зөвлөлтэй нэгдэх хүсэлтээ хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Түүний энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй байгаагаа зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өчигдөр УИХ дахь АН-ын зөвлөл уг асуудлыг хэлэлцэж, гишүүний хүсэлтийг нь хүлээн авахаар болсон байна.
Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа “Үнэндээ хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж буй энэ үед улс орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар шийдлээ. Эхний ээлжинд ипотекийн зээлийн хүүг буулгах талаар зөвлөлд санал оруулах болно” гэжээ.