Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Нийслэлийн дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолууд батлагдсантай холбогдуулан иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчилэх ажил хийгдэж байна.
Иймд газар эзэмшигч, ашиглагч та 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор Нэгдсэн үйлчилгээний “Дүнжингарав, Мишээл экспо, Драгон, Оргил” төвүүдэд хандаж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлүүлнэ үү.
Дараах холбоосоор орж Дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолтой танилцах боломжтой. https://www.legalinfo.mn/law/?subcat=81&cat=37