Байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байсан согтуу иргэнийг аварчээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын байгууллага зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:06 цагт хүлээн авжээ.
Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:10 цагт очиж, тус хорооны оршин суугч иргэн А /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ дээвэр дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн аврах шуудаг ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт согтуу иргэн өндрөөс үсрэх гэж байсныг аварсан тохиолдол гарч байсан юм.