Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож байгаа билээ.
Өчигдөр /2019.06.24/ -ийн байдлаар улс орон даяар 16310 иргэний саналыг аваад байна. Энэхүү санал авах ажил энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 27-ны өдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.