ӨМӨЗО-ны Хөх хотын шинэ дүүрэгт байрлах Чингис хааны цэцэрлэгт хүрээлэн. Элс шорооноос өөр юм байгаагүй газар ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Өвөр монголчууд маань Чингис хааны нэрийг маш бодлоготойгоор аялал жуулчлалдаа ашиглаж байна даа. Их хааны нэрээр авиа компани, аялал жуулчлалын маш том цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнгээ нэрлэж байна. Гэтэл бид архины шилэн дээр наалттай ганц шошготой үлдэх вий дээ…