Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний уялдааг хангах нь”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг Архангай аймгийн Цэцэрлэгт хотод 2019 оны зургадугаар сарын 5-9-нд, Увс аймгийн Улаангом хотод мөн сарын 17-22-нд тус тус зохион байгуулж, төв болон хангай, баруун бүсийн төрийн албан хаагчид хамрагдлаа.
Уг сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хөрөнгө оруулат, хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Увс аймгаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагуудын мэдээ тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нийт 270 гаруй албан хаагчид оролцлоо.
Мөн Стратеги болон гүйцэтгэлтийн төлөвлөгөө боловсруулах, батлах хэрэгжилтийг хангах журмуудын загвар, аргачлалын талаар “Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг төрийн захиргааны төв болон Ерөнхий сайд, Шадар сайдын харьяа агентлаг, НЗДТГ-ын нийт 110 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдад 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Удирдлагын академид зохион байгуулсан байна.