“Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10,000 багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Эхний 60 багшийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад “MEDLE” цахим сургуулийн багш нар болон “Teach for Mongolia” хөтөлбөрийн залуу багш нар хамрагдав.
Эдгээр багш нар цахим танхим хосолсон сургалтад хамрагдан:
- Цахим хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах
- Хувь хүнд тохирсон сургалтын загварыг бий болгох
- Цагийн менежментийг зөв боловсруулах
- Эцэг эх, асран хамгаалагч нартай холбоо тогтоох
- Сурагч бүрийн сургалтын чанарыг зөв тодорхойлох зэрэг ур чадварыг эзэмшлээ.
Эдгээр сургалтад хамрагдсан багш нар нь “Google for education”-ий advanced түвшин буюу Google Certified Educator Level 2 шалгалтыг өгч хангалттай үнэлгээ авснаар албан ёсны сургагч багш болох юм.
Эх сурвалж: БШУЯ