Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцож гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Хуралдааны үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тэрбээр, “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шинэ төсөлд заажээ.
Үүнийг “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 88,9 хувийн саналаар дэмжсэн байна.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 30.2-т заасан хэсгийг “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжсэн Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.
yoooooe estoi medrel muutai hymyys iim huuli hiideg baihdaa….Mongol uls tyyhendee ulsaa udirdah chadvartai bol horin hedtei baihdaa Janjin Syhbaataraas ehleed,,,omnoh tyyh …byh yedee zaluu hyn toriig udirdaj bailaa !!!!!!
Ta nar uls orniig udirdah chadvargui tortei bolgochihood ….aldaagaa zalruulj chadahgui bolohooroo odoo byr ganzhan udaa, tegeed hogshin hyn l eronhiilogch boloh erhtei um bizdee,,,,,,,,,,,,,,,iim ineedtei huuli ganzhan mongold l garch irlee , icheech !!!!!!!!!!!!!!!!!!!!