• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал

by undesten
2019-07-03 17:24
in Утга зохиол
51
Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал

Миний ээжийг Галсангийн Дуламсүрэн гэдэг. Бид нутаг усаараа “Мөөм” гэж авгайлдаг байсан учир үүнээс хойш Мөөм гэж бичээд явна. Мөөм минь говийн нар, загийн гал хоёрт шарагдсаар байгаад бараг л болчих шахсан бор авгай л даа. Ерэн гурван сүүдэр зооглоод хэдэн жилийн өмнө таалал төгссөн. Би Мөөмийгөө, одооных шиг хүүхнүүд барилддаг үед төрсөн бол олимпийн аварга болох байсан байх гэж боддог юм.

Ид залуу насандаа 120 гаруй кг жинтэй, дөчин гурван размерын гутал өмсдөг хүн байлаа. Тийм размерын гутал олдохгүй болохоор өвөлд эрэгтэй хүний цагаан эсгий гутлыг хэлбэж өмсдөгсөн. Говьд дулаан болохоор хавар эртээс, намар түрүүчийн цас ортол хөл нүцгэн явна. Хөлийнх нь сайр товх болоод хатчихсан, хумстай илүүр л гэсэн үг. Дээшээ харсан кнопон дээр гишгэхэд хөл рүү нь шигдэлгүй, хурц үзүүр нь дарагдаж хавтайсан байдагсан. Миний Мөөм ес төрсний зургаа дахь нь би юм. Тэр үед төрөх эмнэлэг гэж байсан биш, эхний хүүхдийг нь эмээ ээж боож авсан. Сүүлийн наймыг нь өөрөө боож авсан гэдэг юм. Намайг Алтанширээ сумын Цагаан Хаяагийн бууцан дээр гадаа “унагаачихсан” юм билээ. Гэрт орж ирээд хөдсөнд өлгийдөж тавьчихаад гараа угаагаад ингэнүүдээ сааж байв.

Тэгээд ч зогссонгүй, айлын эхнэр олон ингэ саадаг байсан учир өөрийнхөө хэдийг саачихаад айлынхаа зэлэн дээр очиж ингэнээс чинь саалцаж өгье гэж . Нөгөө эмэгтэй, “Чи чинь сая төрөө биз дээ. Яах нь вэ, гэртээ орж амар” гэсэнд “Сэжиглэж байгаа бол болих л үгүй юу” гэчихээд орж ирж байсан гэдэг. Эмээ, ээж хоёр минь намайг Дорноговь аймгийн дунд сургуульд оруулахаар мичин жилийн зуд өнгөрөнгүүт “ялтай малаа” айлд данстай нь өгчихөөд холын нүүдэлд гарч билээ . “Ялтай мал ” гэдэг нь малын хөлийн татвар, ноос үс, сааль шимний мөнгө үргэлж нэхэгдэж байдаг учраас хөдөөнийхөн ингэж нэрлэдэг байсан юм. Манайх аймгийн төвд ойрхоон, Үзүүрийн усны тэнд, сүүлд нэрт зохиолч болсон Авидын Шартолгойнхтой хамт зусаад намар нь аймгийн төв рүү орж эцэг эхийн байрны айл болсон доо . Малгүй, ажилгүй , хэдэн хүүхдээ тэжээх гэж Мөөм минь ядарсан даа. Аймгийн төвд тэр болгон ажил олдохгүй, олдвол эмэгтэй хүн байтугай, эрэгтэй хүн дийлмээргүй ажил олдоно. Тэгэхдээ миний Мөөм бол хэдэн эрэгтэй хүний ажлыг хийнэ л дээ. Хамгийн эхэнд олдсон ажил нь аймгийн хүнсний комбинатад ачигч буулгагчийн ажил байлаа. Манай аймаг оросууд элбэгтэй.

Оросын 54 дүгээр трестийнхэн, аймгийн хүнсний комбинатаас бараа материал татдаг байсан юм билээ. Тэр материалыг нь Мөөм минь ачиж өгнө. Мөөм 70 кг -ын шуудайтай гурилыг хоёр чихэн дээрээс нь атгаад л машин дээр чулуудаад байхад, харж зогссон оросууд толгой сэгсэрч “танай энэ хүн эр хүн үү, эм хүн үү” гэж байсан гэдэг. Хүнсний комбинатын дарга нь, сүүлд “парад командлагч” хэмээн алдаршсан генерал Махбариадын ах Ундруу гуай байж, Мөөмийг минь зүйл бүрээр харж халамжилж байсан даа. Дараа нь Мөөмийг хүнсний комбинатын талхны цехэд талхчин болгож билээ. Тэр үед би ахлах ангийн сурагч болчихсон байлаа. Мөөмийгөө дагаж яван талх барих нарийн ажиллагааг гайгүй сайн мэддэг болсон байв.

Нэг орой Мөөм минь “Би халуураад байна. Миний хүү очоод талхаа сайхан жигнээд авчихаарай” гээд хэвтээд өглөө. Би талхны цехдээ очиж нөгөө эсгэсэн гурилыг хэвнүүдэд тэнцүүхэн хувааж хийгээд зуухандаа өрчихлөө. Тодорхой хугацааны дараа авах ёстой. Сайхан шөнө байсан учир салхинд гарч амрахаар хураалттай гурил дээр хэвтээд од тоолж байсан чинь унтчихаж. Нэг мэдсэн чинь битүү утаа тортог, эхүүн муухай үнэр хамар цоргиж байна. Сандраад босч очсон чинь миний жигнэсэн талхнууд зангидсан гар шиг хар нүүрснүүд болсон байна .

Пийшингүүдээ онгойлгож “ нүүрстэй” савнуудаа гаргаж овоолчихоод гэрээдээ гүйлээ . Замдаа бас уйлж яваа. Мөөмдөө үнэн байдлыг бүгдийг хэлсэн чинь дуугүй л хэвтээд байна. Тэгснээ Мөөм минь өглөө эртээ босоод ажлаадаа яваад өглөө. Би ч айсан, чичирсэн амьтан. Хажуугаар нь ах маань Мөөм бид хоёрыг айлгаж байгаа. “Та хоёрыг одоо шоронд хийнэ дээ . Цагдаа дуудвал миний тэр муу хөвөнтэй дээлийг өмсөөд яваарай. Шууд л нүхэн гэрт хорьчихдог юм” гэж зүрх үхүүлнэ. Тэгж байтал бага үдийн хирд Мөөм минь хачин баргар царайтай хүрч ирлээ.

Миний ах Га.Ухнаа, Мөөмөөс “За, юу болов” гэж байна. Мөөм сулавтар дуугаар “Юу болохов дээ. Шоронд хийнэ л гэж байна. Та нар л янших хүнгүй амарч дээ” гээд цай ч амсалгүй хэвтээд өглөө. Ингэж хэрэг мандуулсан боловч манайхныг яасан ч үгүй, зүв зүгээр өнгөрлөө. Бодвол, энэ муу ядуу авгайд зэмлэл шийтгэл хүлээлгээд яах юм гэж бодоо биз. Цехийн мастер Батбаяр гэж залуу л надтай уулзах болгондоо “За, талхчинаар юу байна” гэж дамшиглах болсон. Мөөм минь дараа жил нь бензин колонкийн манаач боллоо. Одоогийнхоор бол шатахуун түгээх станц \ ШТС\ шүү дээ.

Аймгийн төвд хоёр колонк байсан юм. Оросынх нь тэртээ зүүн хойд энгэрт том цэнхэр сав. Хэзээ ямагт буутай орос цэрэг манана. Аймгийн төвөөс бол хэдэн км алс, хүн амьтангүй газар. Одооных шиг хотын дотор орон сууцнуудыг дэрлүүлээд барьчихгүй, их дэгтэй байж дээ. Мөөмийн манадаг монгол колонк нь бас л хол зайдуу, хүн амьтангүй газар. Тэр зэлүүд газар , эвдэрхий бууны тамтагтай ганц эмэгтэй хүн , өвлийн дүн хүйтэнд манаанд гарна гэдэг тийм ч амар ажил биш л дээ. Нэг өглөө Мөөм минь дуу ч үгүй, буу ч үгүй, их л уруу царайтай бууж ирлээ. Хэсэг хэвтэж байснаа босоод нөгөө ээлжийн манаач “сөөсөг” Лувсанцэрэн гуайнд орж хэсэг байснаа хүрээд ирлээ. Ах маань “Мөөм буугаа яасан юм?” гэхдээ инээчихэж. Мөөм босоод ирлээ шүү. Ахыг шүүрч авангуутаа нэг алгадлаа. Зөөлхөн алгадсан л даа . Хүчтэй алгадвал бараг толгойг нь заадсаар нь салгана шүү дээ. Ах ч год харайнгуутаа бараанд нуусан бууг нь гаргаж ирдэг байгаа. Миний ах Га.Ухнаа нэлээн дүрсгүй хүүхэд байсан юм.

Шөнө Мөөм дээр гэтээд очсон чинь Мөөм манааныхаа байранд унтаж байж. Тэгэхээр нь бууг нь сэмхэн авчраад нуучихсан хэрэг. Мөөм бол эргүүлийн цагдаа аваад явчихлаа гэж айгаад байгаа. Ийм байдлаар Мөөм минь манаа манаж үзсэн. Намайг ес аравдугаар ангид орсон жил Сайншандын төмөр зам барих оросууд очиж ёстой л бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дээ. “Чөтгөртэй, хүүрийн хонхор” гээд хүн амьтан ойртохоо больсон газар оросууд буудаллаж, тэр олон ил задгай цогцсыг хамж газар булаад дээрээс нь Ар Сайншанд хотхоныг барьчихлаа. Оросууд, монголын нийлүүлсэн мал, махаар тансаглаж байлаа. Бойны газартаа малын тураг мах, элэгнээс бусад дотор эрхтнийг том модон онгоцоор урсгачихдаг байв. Мөөм минь өглөө эрт брезент дэвссэн араг үүрээд гарна. Араг ч гэж дээ, бараг л дөрвөлж гэмээр том сав шүү дээ. Мөөм, өнөөх модон онгоцны төгсгөлд сууж байгаад урсаж очсон гэдэс дотрыг сайхан цэвэрлэж авна. Тэгээд оройхон араг дүүрэн гэдэс дотортой ирж тэр хавийнхныгаа шинэ шөл уулгана даа.

Манай эцэг эхийн байр, сургуулийн байр, ер нь ойр хавийнхан Мөөмийг явсан өдөр хоолоо хийхгүй хүлээгээд сууцгааж байдаг байсан даа. Үхэр, хонины шинэ гэдэс чанаж, айл хотлоороо идэцгээдэг байсан. Мөөм минь гүзээ, сархинаг, уушиг зүрхийг нь нарийхан борцолж хатаагаад өвөл шөлтэй хоол хийж идэхэд ямар сайхан байдаг гээ. Миний Мөөм гэж тэр хүчирхэг бор авгай, бидний олон хүүхдээ ингэж л хүний зэрэгт хүргэсэн. 1962 оны хавар хот шилжин ирж “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болонгуутаа Мөөм болон дүү нараа хотод татаж авчраад Мөөмийгөө 93 сүүдэр зооглотол нь алган дээрээ асарч байлаа даа .

Мөөм минь хэдэн жилийн өмнө нэг шөнө бүрмөсөн унтчихсан байсан. Хөгшин бид хоёр Мөөмтэйгөө толгой нийлүүлж унтана. Шөнө дундын хирд заавал нэг удаа хуурайлдаг байсан юм. Тэр шөнө Мөөм минь хөдөлсөн ч үгүй. Бид ч унтчихаж. Үүрээр сэрээд очсон чинь бүрмөсөн унтчихсан байлаа. Мөөмийн хогшил гэвэл толгойных нь тэнд жижигхэн хүрэн модон хайрцаг. Дээхнэ үедээ бол цоожтой байдаг байсан. Сүүлдээ цоож ч үгүй сул задгай. Бид хэдэн төгрөгний шагнал урамшуулал авбал Мөөмдөө заавал дээжийг нь өгч заншсан. Мөөм түүнийг гуравт, тавтаар нь ялгаж отгон хүүдээ хадгална. Отгон хүү гэдэг нь миний дүү Жаргал. Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад хар тугалганы хордлого болон группэд гарсан буурал өвгөн л дөө. Одоо амьд сэрүүн байгаа. Өөрийн амь-Жаргалдаа хадгалсан бололтой хэсэг задгай төгрөг, үнэтэй чихэр , хэдэн хээтэй хурууд, түрүүхэнд болж өнгөрсөн цагаан сарын хувь юм бол уу, нэг үе сүүл, тамхи оймсхон хадгалсан байх юм. Отгон хүү нь өөх сүүлэнд хачин дуртай. Мөөм хүүдээ “ өөх сүүл үмхүүлнэ” гэж байнга хадгалдаг байсан юм. Биеэ ядраад ирэхтэй зэрэг хөгшин бид хоёрт: “Жаргалыгаа ирвэл өөх сүүл чанаж өгч байгаарай” гэж захидаг байсансан.

Мөөмийнхөө захиасыг биелүүлж одоо хүртэл бид “Жаргалыг ирвэл чанаж өгнө ” гээд хонины сүүл, үхрийн хэрсэн хадгалж байдаг юм. Мөөм минь таалал төгссөнөөсөө хойш миний зүүдэнд байнга ирдэг байлаа. Хөл нүцгэн, хөтлөөд гүйж ч байх шиг. Хөл нүцгэнээрээ зайдан морь уначихсандавхиж ч байх шиг. Янз бүрээр л ирнэ л дээ . Лам нар “Нас барсан хүн маани гуйхаараа зүүдэнд ирдэг юм” гэдэг болохоор би маргааш нь Ганданд маанийн ерөөл айлтгаж, хөгшин маань хэдэн тарни тоолоод л өнгөрнө. Нэг шөнө зүүдэнд маань ирлээ. “Мөөм нь одоо хүүхэд болно ” гэж байна. “Ээж” хадны наана байдаг хайрхан уулын нэр хэлээд тэр уулын энгэрт дөрвөлжтэй айлд хүүхэд болж төрнө гэж байх юм. Сэрээд бодлоо. Мөөм минь их буянтай хүн дээ . Хүний хорвоод эргэж ирэх нь зайлшгүй. Алтан савыг нь нээсэн лам ч урд зүгт их номтой хүн болж төрнө гэсэн. Гэхдээ энэ удаагийн зүүд андуурсан байлгүй дээ.

Миний Мөөм Төв аймгийн нутаг, тэр дундаа “ээж” хадны тийшээ зүглэж ч үзээгүй. Бас хангай газар дөрвөлж байдаггүй. Дөрвөлж чинь манай говьд тэмээнд нуруу ачдаг зүйл. Тэгэхээр Мөөм нь энэ хангай нутагт, дөрвөлжтэй айлд төрмөөргүй юм гэж бодоод өнгөрлөө. Жилийн дараа ч билүү, би нэг жолооч нөхөртэйгөө “ээж” хаданд мөргөөд буцах замдаахайрхан уулын энгэр хавийн айлуудыг сонирхлоо. Тэгсэн чинь нэг айл үүдэндээ дээс татаад төгсгөл үзүүр дээр нь дөрвөлжин араг хөмөрчихсөн байх юм. “Өвчтэй хүнтэй, хөл хориотой” гэсэн тэмдэг л дээ. Жолооч бид хоёр орохоор шийдлээ. Мэнд ус мэдээд настайвтар эмээ хоймороодоо урьж байна . Зүүн хойд талын орон дээр залуу эмэгтэй нялх хүүхэд тэврэн сууна. Хүүхэд халуурсан бололтой юм. Аав нь сумын төв рүү эмч, эм залахаар явсан гэнэ.

Тогоон дээр хоол буцалж гэрт их халуун бүгчим байна. Хүүхэд их амьсгаатай уйлж байснаа биднийг хараад жаахан тайвшрах шиг. Бие нь нэлээн зовиуртай байгаа ч хүүхэд маань бид хоёрыг их л сониучирхан ажиглаж байна. Ой дөнгөж хүрч байгаа болуу даа гэмээр нэлээн бадриун, баривчиндаа багтаж ядсан нөхөр байна. хөгшинтэй жаахан ярилцлаа. Цай идээ тавьж “ хоол болж байна, идээд яв” гэцгээж байна. Хүүхэд ер бишүүрхэх янзгүй. “За нааш ир” гээд хоёр гараа тоссон чинь наашаа тэмүүлж байна аа. Өвөр дээрээ авлаа. Толгой даахийг нь гараараа жаахан иллээ. Хүүхэд уйлсангүй. Харин нөгөөх чинэрсэн хүрэн царай нь аажмаар нимгэрч цайрч байх шиг. Миний санааных байх л даа . Үснаас зулгааж , хамар мушгиж байна. Эднийд цайлж хооллоод явах боллоо. Хүүхдийг залуу ээжид нь тэврүүлж орхиод бид хоёр гарсан юм. Гаруут л тэр хүүхэд орилчихсон.

Чихэнд “Жамьяан! Жамьяан!” гэх шиг хүүхдийн дуу хадсаар замхарч билээ. Тэр уулзалтаас хойш миний сэтгэлд нөгөө хүүхэд байн байн бодогдоод байх болж билээ . Хойтон жил нь яг төдийд хүүхдэд бэлэг сэлт,тоглоом бэлдээд хүрч очсон чинь нөгөө айл маань нүүгээд явчихсан байсан. Хөгшин таалал төгсч, Хөвсгөл аймгаас Төв аймгийн дивизэд цэргийн алба хашиж байгаад энэ нутгаас эхнэр хүүхэдтэй болсон залуу маань нутаг буцчихсан байлаа. “Хөвсгөл аймаг, Баттулгынх” гэдэг хаягтай л үлдсэн. Би Хөвсгөл аймаг явж чадсангүй. Миний Мөөм мөн бол хаана ч яваа билээ дээ . Энэ цаг мөчөөс хойш би Мөөмийнхөө сүнсэнд захидал бичих болсон юм. Миний энэ захидал зөвхөн Мөөмийн минь сүнсэнд биш , ээжтэй бүх хүнд хүрээсэй гэж боддог.

Нэгдүгээр захидал: Эх хүн, өр зурж унасан хүүхдүүддээ, тэр дундаа отгон хүүхдэдээ ямар их хайртай байдаг гээ. Иймээс таны ээж байгаа бол, хол хөндий байдаг бол, хэзээ ч хамаагүй очиж золгож үнсүүлж байгаарай. Хүүхдээ үнсэх болгонд эх хүний магнайны атираа нэгээр тэнийж, үсний хар ширхэг нэгээр нэмэгдэж байдаг юм гэнэлээ.

Хоёрдугаарт: Миний Мөөм сүү лийн жилүүдэд сохорсон юм. Нүдний эмч үзээд мэс засал хийхээс нааш хараа орохгүй гэсэн. Бид “Насны доройтол юм даа. Үхтэл нь мэс хүргээд яах билээ ” гээд орхичихож билээ. Тийм эрүүл чийрэг Мөөм байтугай ямар ч өндөр настан нүдний мэс заслыг даагаад гардаг юм билээ. Миний Мөөм мөрөө харахтай байсан бол зуу хол давж наслах байсан гэж өнгөрсөн хойно харамсдаг. Та ээжийнхээ эрүүл мэндийн төлөө байнга санаа тавьж байгаарай . Ээж гэдэг бурхан, хүнд ганцхан л заяадаг юм даа.

Гуравдугаарт: Би хичнээн ажилтай байсан ч өдөрт Мөөмтэйгөө нэг цаг гаргаад ярилцан сууж болох л байсан даа. Тэр аугаа их “амьд судар” Мөөмтэйгөө илэн далангүй ярилцаж яасан их зүйл авч үлдэх байсан бол . Өөдгүй сэтгүүлч гэж өөрийгөө зүхэж сууна . Та ээжийнхээ дэргэд зориуд цаг гарган үнсүүлж , эрхэлж байгаад сайхан ярилцаж байгаарай . Тэр тоолонд ээжийн чинь хатсан хөх хүртэл ивэлдэг юм гэнэлээ .

Дөрөвдүгээрт: Миний Мөөм бяр тайгаас гадна асар их ухаантай хүн байсан. Даанч ном эрдэм байх биш дээ. Бидэнд “Хөлс гаргалгүй олсон ганц зоос ч хоол болдоггүй юм”, “Том болох тусмаа жижиг бай”, “Хол явж үз, ойр явж бод” гэхчлэн сургаал айлддаг байлаа. Бид Мөөмийнхөө сургаалаар л өдий хүртэл ажиллаж амьдарч яваа. Та ч гэсэн миний Мөөмийн сургаалаар явахад илүүдэхгүй л болуу.

Тавдугаарт: Би насаараа Мөө – мийнхөө дэргэд байж, ачилж өргөж явсан гэж боддог юм. Өнгөрсөн хойно нь бодоход ачийг нь арван хувь ч хариулаагүй юм шиг бодогддог. Мөөмийгөө ингэж байх минь ч яав даа . Тэгж байх минь ч яав даа гэж үргэлж бодогдоно. Та ээжээсээ хойш над шиг ингэж шаналж суухгүйн тулд амьд сэрүүнд нь ачийг нь байнга хариулж байгаарай . Хуучны сударт “ Хүн таалал төгсөөд сүнс нь хаа нэгтээ очихоор хамгийн түрүүнд “Аав ээжийгээ яаж асарч тойлсон бэ?” гэсэн асуулт тавигддаг” юм гэсэн. Хамгийн сайн асарсан хүний сүнс шууд бурхны оронд очдог юм гэсэн. Ийм захидлыг би Мөөмийнхөө сүнсэнд бичдэг. Энэ удаа ээжтэй хүн бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.

Г.ЖАМЬЯН /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Related Posts

Инээж байгаад асууна аа, яадаг юм …
Нийгэм

Инээж байгаад асууна аа, яадаг юм …

2019-05-08 13:50
Найруулагч, Уран уншигч О.Батбилэгийн бүтээл “Ууланд учирсан дурлал”
Видео

2019-04-17 16:36
Ээж
Нийгэм

Ээж

2019-04-13 21:41
}

Шинэ мэдээ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

by undesten
2026-11-24 12:40
0

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

by undesten
2026-11-24 12:32
0

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай