Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас иргэдийн өргөн хэрэглэдэг эмийн жагсаалтад орсон өөрчлөлт болон тус эмийн үнэд 80 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх болсон талаар мэдээлэл өглөө.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хэд хэдэн шаардлагыг үндэслэн өөрчилдөг бөгөөд энэ удаад ес дэх удаагаа шинэчлэгдэж байгаа юм. Энэхүү эмийн жагсаалтыг шинэчлэхдээ тухайн өвчний зонхилон тохиолдох эсэх, эмчилгээний удирдамж зэргийг үндэслэдэг байна. Эмийн үнийн хөнгөлөлтийн 70 гаруй хувийг 0-5 насныхан болон 50-иас дээш насныхан эдэлдэг болохыг мөн мэдэгдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг эмийн хөнгөлөлтөд зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн төсвөөс таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүнтэй байгаа юм.
Хөнгөлөлттэй эмийн жорыг цахим системд холбосноор эмч нар иргэдэд ямар эм бичиж өгч байгаа, иргэд ямар эмийг илүүтэй хэрэглэж байгааг тогтоох боломжтой болж байгаа юм. Мөн жагсаалтад багтсан эмнээс алийг нь хасах, нэмэх шаардлагатай болохыг тогтоох бүрэн боломжтой болж байгааг онцлож байлаа.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалт: