Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалы 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган хоёр хүнд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол олголоо.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын мэргэжлийн урлагийн төвшнийг шинэ түвшинд гаргаж үндэсний онцлог, хэв маягийг шингээсэн өөрийн өнгө аяс бүхий ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод, сонгодог бүтээлийг туурвин дэлхийн болон монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.