Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Монгол Улсын начин цолыг олголоо.
Улсын начин Б.Эрдэнэхүү нь Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд өвдөг шороодсон юм.
Гэвч түүниийг давсан бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар давааг нь хүчингүй болгожээ. Харин сэргээш хэрэглсэн бөхөд начны даваанд унасан аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулахаар Ерөнхийлөгчид уламжилаад байсан юм.