Голын
усанд автомашинаа угаасан этгээдийг 720 мянган төгрөгөөр торгодог. 00-50 УНЧ Хайммер автомашинтай энэ эрхэм голын тэг дунд зогсч байгаад л автомашинаа угааж байгаа нь дээрх үйлдлээр нотлогдож байна. Тиймээс 720 мянган төгрөгийн торгууль ноогдуулах нь ойлгомжтой. Мөн цагдаагийн байгууллагаас ийм зөрчил гаргасан этгээдийн жолоо барих эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг билээ. Харин хэзээ хэрхэн хариуцлага тооцсон нь мэдэгдэхгүй өнгөрдөг учраас л бусад \”том толгой\”-той нөхөд нь сургамж авалгүйгээр ийнхүү \”мунхагласаар\” байна. Тиймээс иргэд олон нийтийн өмнө ил тодоор хариуцлага тооцож, бусдад нь сургамж болж байхыг цагдаагийн албан хаагчдаас хүсье.