Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар идлэг шонхор шувууг гадагш гаргаж худалдаалахыг хориглосон тогтоолын хэрэгжилтийг дахин таван жилээр сунгалаа.
Монгол Улсын бахархалт шувуугаар өргөмжилөгдсөн шонхор шувууг анх 2013 онд гадагш гаргахыг таван жилээр хориглосон тогтоолыг гаргаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү сунгаж байгаа тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлсэн юм.
Засгийн газрын тогтоол анх батлагдаж байсан 2013 онд Монгол улс 7,800 орчим идлэг шонхор шувуутай хэмээн тоологдож байсан бол өнгөрсөн оны тооллогоор 10,600 болж нэмэгдсэн байна. Цаашид идлэг шонхор шувууг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар энэ үед мөн дурдлаа.