Энэ жилийн хувьд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол улсад айлчлах гэж байна. Түүний айлчлал 2019 оны 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхсан билээ.