Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Хэрэв таны автомашины улсын дугаар нь 3, 8-өөр төгссөн дугаартай бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Дугаарын хязгаарлалт нь нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хэрэгждэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр болох долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэрэгжихгүй байхаар хуульчилсан тул маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ.