Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орлоо. Энэ жил шүдлэн насны уралдаанд оролцохоор 350 гаруй шүдлэн бүртгүүлсэн хэдий ч гарааны зурвас уруу 236 хурдан хүлэг хөдөлсөн юм. Шүдлэн насны хүлэг 15 километрт уралддаг билээ.
Ийнхүү хурдан шүдлэнгүүд барианд ороход:
Түрүү магнай- Төв аймгийн Алтанбулагийн харьяат Д.Ганзоригийн хар үрээ
Аман хүзүү- Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хар
Айргийн гуравт- Төв аймгийн Угтаалцайдам сумын Г.Баттулгын Зээрд халзан
Айргийн дөрөвт- Завхан аймгийн Цагаанчулуут сумын Б.Баярдоржийн хар халзан
Айргийн тавд- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа.
Ийнхүү шүдлэн насны морьд барианд орсноор өнөөдрийн уралдаан дуусч байгаа юм. Маргааш буюу долоодугаар сарын 11-ний 08.00-11.30 цагт Азарганы уралдаан болно.