Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр
дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
·дээд боловсролтой;
·төрийн албанд 3-аас
доошгүй жил ажилласан;
·шүүхийн шийдвэрээр
тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа
хэтэрсэн өргүй байх;
·шүүхийн шийдвэрээр
тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
·ялгүй байх.
Тэгвэл уг шаардлагыг хангасан гэх дараах хүмүүсийг
аймгийг Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад
хүргүүлээд байгаа аж.
Тодруулбал,
Аймаг |
Засаг дарга |
Архангай |
Ц.Мөнхнасан |
Баян-Өлгий |
А.Гиламхан |
Баянхонгор |
Г.Батжаргал |
Булган |
М.Ариунболд |
Дорноговь |
Т.Энхтүвшин |
Дорнод |
М.Бадамсүрэн |
Говьсүмбэр |
Г.Батсуурь |
Орхон |
Д.Батлут |
Өвөрхангай |
Г.Ганболд |
Өмнөговь |
Н.Наранбаатар |
Сэлэнгэ |
Ш.Оргил |
Увс |
Д.Батсайхан |
Ховд |
Д.Галсандондог |
Хөвсгөл |
Л.Ганболд |
Хэнтий |
Н.Ганбямба |
Төв |
Н.Батжаргал |
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу 18-нд хуралдаж дээрх нэрсийг
хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд хүргүүлсэн байна.
УИХ-ын сонгуультай зэрэгцэн явуулсан аймаг, нийслэлийн сонгуульд
МАН олонхийн санал буюу 21 аймгийн 20-д нь ялалт байгуулсан билээ. Ингээд аймгийн иргэдийн хурлуудаас
Засаг даргад томилуулахаар дараах нэрсийг өргөн барьсан
байна. Хэрэв
Ерөнхий сайд томилохоос татгалзвал зохих шатны хурал 15
хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг