Тулгар төр үүссэний 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг амлаж, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд нар тунан барилдсан юм.
НАЙМЫН ДАВАА:
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/
Ийнхүү улсын наадмын үзүүр түрүү булаалдах хоёр бөх тодорсон бөгөөд Есийн даваанд Улсын арслан Э.Оюунболд давснаар Монгол улс шинэ аваргатай боллоо.