“ТӨРИЙН ДУУЛАЛ”-ЫНХАА ТУХАЙ ХЭДЭН СУЛ ҮГ…
Төрийнхөө дуулалын үгийг сонжихгүй хэн байхав. ДУУЛАЛ маань толгой холболго, шадын үгийн тоонд хэт автаад зохимжгүй үгсийг гөрдөж оруулсан энэ тэр гээд олон юм нуршаад яах вэ.
“Дандаа энхжиж” гэдгийн “дандаа” гэх хар ярианы үг, “шударга улс” гэх гэнэн үг (шударга бус улс гэж бас байх нь), “бүхий л чадлаараа” гэх бас л ургүй, хар ярианы үг, “хайртай монгол”-ын “хайртай” гээд олон үгийг дурдаад ч яах вэ.
Ялангуяа манай монголчуудын сэтгэлгээгээр бол, ТӨРИЙН ДУУЛАЛ-ын маань үг эрхэмсэг, бэлгэдэлт, гүн утгат байх учиртай. Үг бадаг, тоочилго олонгүй байх ёстой.
Энэ бол үг агуулга нь ямар байх үндсэн зарчим. Олон шинжийг огоорсон, хөшингө царцмал тоочмол хэллэгт, уриалга шинжит энэ шүлгийг халах цаг ирж л таараа.
Чимэдбаатар Чимэд