ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2019.07.23/ уг Шүүх хуралдаан эхэлсэн хэдий ч шүүгдэгчдийн өмгөөлөгч Ц.Амгаланбаатарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасанаар үдээс хойш 14.00 цаг хүртэл түр хугацаагаар хойшилсон билээ.
Харин дөнгөж сая уг шүүх хуралдаан ирэх наймдугаар сарын 12-ны 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшиллоо. Учир нь нэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан бөгөөд тэрхүү татгалзлыг шийдэх хүртэл хугацаагаар ийнхүү хойшилж байгаа аж.