Хотын захирагч С.Амарсайхан 100 айлын орчимд баригдаж байгаа авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг түргэвчлэх чиглэлээр тухайн газар дээр нь очиж ажилласан юм. Энэ үеэр хотын дарга татвар төлөгчдийн хөрөнгөөр ганцхан гишгэлтийн ая даахгүй хоолой ашиглан чанаргүй ус зайлуулах шугам тавих гэсэн тендер гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг буруушаасан бөгөөд тэднийг шаардлага хангасан материалаар ус зайлуулах шугам хийхийг шаардлаа.