Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд олон нийт нэлээд шүүмжлэлтэй
хандаж байна. Тухайлбал, МАН-ыг амлалт өгсөн \”Мэргэжлийн Засгийн газар”-аа бус
хэтэвчээр шийдэгдсэн \”худалдагдсан Засгийн газар” байгуулах гэж байна хэмээн
шүүмжлэх боллоо.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг нэн яаралтай ээлжит бусаар хуралдахаар болсон
байна. Энэ хурлаар сайд нарын асуудлыг хэлэлцэх аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зүгээс сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Олон нийт сайдад нэр дэвшигчдэд
дургүй байгаа. Тэгэхээр МАН-ын бүлгийн хурлаар зарим сайд нарын нэрийг өөрчилж
магадгүй гэсэн таамаг байна.
Үндэстэн агентлаг