УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэж баталлаа. Байнгын хороодын дарга нар дотор ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгааг ч шүүмжлэх хүмүүс олон байна.
Тухайлбал, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжавыг томилсон нь ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо боллоо гэж намынхан нь хүртэл бухимдаж байгаа гэнэ. Тодруулбал, өчигдрийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Сүхбат түүнд хандаж, \”Чи ичдэггүй юм уу, байгаль орчин сүйтгэгч байж, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог толгойлохдоо\” хэмээн хатуу үг шидэлсэн сураг байна. Тэгвэл УИХ-ыбн гишүүн Х.Болорчулуун ч түүний томилгоог байнгын хороон дээрээ эсэргүүцэж, \”Онон голыг бохирдуулсан\” гэж буруутсан талаар намын гишүүд нь ярьж байна.
Тэрбээр алт олборлогч Монголын томчуудын нэг. Тэр утгаараа байгаль орчинг сүйтгэгчийг Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилсонд эгдүүцэх хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл, байгаль сүйтгэгч байгаль хамгаалж чадах уу гэж байгаль хамгаалагчид халаглаж байгаа гэсэн шүү.
Шархүү