Өнгөрөгч сарын 24-нд WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг) олимпийн наадмын үеэр сэргээшийн лабораторийг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэднийхээр бол уг лаборатори нь ISL (Олон улсын лабораторийн стандарт)-ийн шаардлагыг хангахгүй байсан аж.
Харин өнөөдөр тэд лаборатори олимпоор ажиллах боломжтой гэж мэдэгдлээ. Өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд саадтай асуудлыг шийдэж чадсан гэж үзэж байгаа юм байна.
Ингэснээр олимпийн болон паралимпийн үеэр тамирчдаас шээс болон цусны шинжилгээ авах боломжтой болж байгаа аж.
Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа орон болох Бразил өмнө нь мөн ийм асуудалтай тулгарч байсан. 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр шаардлагатай зөвшөөрөл авч чадаагүй тул хөлбөмбөгчдөөс авсан шинжилгээг маш их зардал гарган барин Атлантын далайг давуулан алс холын Швейцар дахь лаборатори луу илгээж байсан юм.
Энэ байдлаасаа сургамж авсан тэд уг лабораторид зориулж 50 гаруй сая еврог зарцуулж, 90 гаруй хүнийг сургалтад хамруулснаар энэ удаагийн спортын том арга хэмжээнд ажиллах зөвшөөрлийг авчээ.