Сүүлийн өдрүүдэд ухаалаг утастай хүн бүрийн сонирхлыг татаж байгаа \”Покемон Гөү” тоглоом хакеруудын халдлагад өртөх аюулд оржээ. \”Бид тэдний серверийг унтраана. Хэн ч биднийг зогсоож чадахгүй. Бид энэ тоглоомыг хакердаж чадна, иймэрхүү үймээн самуун дэгдээх ч дуртай” хэмээн Пүүдлкорп бүлэглэлийн хакер мэдээллэсэн байна.
Түүнчлэн \”Покемон Гөү” руу хийж байгаа дайралт нь тус бүлэглэлийн түүхэн дэх хамгийн онц ноцтой дайралт болох болно гэдгийг тэд анхаарууллаа. Тэд уг тоглоомыг 20 цагийн дотор устгах зорилготой байгаагаа ч хэлжээ. Пүүдлкорп нь цахим ертөнцөөр алдаршсан хүмүүс болон дэлхий даяар эрэлттэй цахим тоглоомууд руу хийсэн дайралтаараа алдаршсан бүлэглэл юм.
Тэд \”Лиг Легенд” тоглоомын сервер болон \”Youtube”-ийн саятан блогчдыг хорлон сүйтгэж байжээ.
\”Покемон Гөү” нь энэ сарын эхээр гарсан IOS болон Android үйлдлийн систем дэхь бодит байдлыг хийсвэр ертөнцтэй хослуулсан тоглоом юм. Покемоныг олохын тулдтоглогчид байршил тогтоогч, мөн утасны камер ашиглаж, хотоор бодитоор аялдагюм байна. Энэхүү тоглоом нь богино хугацаанд өргөн цар хүрээг хамарч, дэлхий даяар нэрд гарч чадсан юм.
Сонирхуулахад, дэлхий даяар эрэлт нь улам бүр нэмэгдэж байгаа \”Pokemon GO” тоглоом Эппл маркет дээр гарсан эхний долоо хоногтоо 8 сая ам.долларын ашиг олжээ.
эх сурвалж: eagle.mn