Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн автозамыг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар төлөвлөж байгаагаа Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдэгдсэн билээ.
Тэгвэл тус газраас авто замыг гурван бүсчлэлд хуваах энэхүү саналыг дэмжих эсэх санал асуулгад оролцсон иргэдийн 64 хувь нь дэмжээгүй гэсэн санал өгсөн учир тус саналыг хойшлуулахаар болсон байна.