Нислэг үйлдэж явахад нь хөдөлгүүр нь унтарч, явах эд анги нь гэмтсэн онгоцоо чадварлаг жолоодож, эрдэнэ шишийн талбайд буулган 234 хүний амийг аварсан, нисгэгчийн багийн ахлагч Дамир Юусуповт “ОХУ-ын Баатар” цолыг олголоо.
Оросын “UralAirlines” компанийн U6178 рэйсийн нислэг Москвагийн нисэх онгоцны буудлаас наймдугаар сарын 15-ны өглөө хөөрсний дараа хөдөлгүүрт нь шувууд орсны улмаас ажиллагаагүй болсон юм. Ингээд эргээд нисэх буудалд буух боломжгүй болсон тул нисгэгчид Airbus A321 онгоцоо эрдэнэ шишийн талбайд амжилттай буулгажээ. Нийт 234 зорчигчид энэ онгоцоор зорчиж байсан ба нэг ч хүний амь хохироогүй эсэн мэнд үлдсэн байна.