Яг одоо Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. Энэхүү хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох яамдын сайд, албан тушаалтан нар оролцож байна.
Энэ удаагийн хурлаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц болон түүнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэнэ.
Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, үр дүнгийн талаар
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлыг танилцуулах юм байна.