Удахгүй хонх нь дуугарах гэж буй 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг эхлүүлэх гэж байна. Энэхүү дахин бүртгэл нь энэ сарын 21-30-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөжээ.
Шинэ хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-ний өдрүүдэд төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38232 хүүхэд элсэхээр байна.