Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ.
Энэхүү захирамж нь наймдугаар сарын 24, 25, 31, 9 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд үйлчлэх бөгөөд эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.
Гэхдээ энэхүү хязгаарлалт дипломат байгууллагын машин, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн машин, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.