АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж буй Жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний М2 +100кг-ийн жинд барилдсан Одсүрэнгийн Баярхүү өнөөдөр /2019.08.24/ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Японы Токио хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь 21-25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өчигдөр тэмцээний М3 ангиллын бор бүсний +100 кг-ийн жинд барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж медалийн буухиаг эхлүүлсэн билээ.