Хүүхэд харах үйлчилгээний хуульд зориулан энэ жил улсын төсвөөс 10-11 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд хамрагдаж чадахгүй байгаа 20-30 мянган хүүхдийн хувьсах зардлыг хамруулан төсөвлөсөн гэнэ. Хүүхэд харах үйлчилгээг аж ахуй нэгж, хувь хүмүүс ч эрхэлж болно.
Гэхдээ Хүүхэд харах үйлчилгээний төв нь 20 хүүхдээс хэтрүүлэхгүй, нэг бүлэг нь зургаан хүүхэдтэй, төлбөрийн хэмжээ 150 мянган төгрөгөөс дээшгүй байхаар заасан байгаа.