УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын голын байлдааны ялалтын түүхэн ялалтыг тэмдэглэхэд ОХУ-ын БХЯ-наас онцгой анхаарч, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлбэрийн багийн бүрэлдэхүүнээ манай улсад илгээж, баяр дээр баяр нэмж байгаад талархаж байна” гэв.
Мөн энэ үеэр Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан дурсгалын медалиар дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг шагнасан юм.