Disney болон Sony Pictures “Spider-Man” -н гэрээг шинэчлэн хийхээр өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Одоогийн гэрээнд Marvel Хүн-Аалзыг продюсерлэж киноны эхний өдрийн орлогын 5 хувийг авч нийт төсвийг Sony гаргахаар гэрээлсэн байна.
Харин шинэчилсэн гэрээнд Disney киноны төсвийн 50 хувийг гаргаж, орлогын 50 хувийг авч улмаар Sony “Venom”-оос бусад ирээдүйд гарах бүх киног MCU-д оруулж ирэх санал гаргасан ч Sony татгалзсан байна.
Marvel Хүн-Аалзын нэг киноны эрхтэй байгаа ч энэхүү эрх нь цуцлагдах эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн Sony Хүн-Аалзын 2 шинэ кино хийхээр төлөвлөж байгаа ба уг кинонуудыг Kevin Feige продюсерлэхгүй буюу MCU-тэй огтхон ч холбогдохгүй юм байна.
Sony Хүн-Аалзын кино хийх эрхийг эзэмшдэг бөгөөд бусад эрхийг Marvel эзэмшдэг. Хэрэв Disney Хүн-Аалзын кино хийх эрхийг авахаар болвол 10 гаруй тэрбум доллараар авах боломжтой.
Эхний оролдлого бүтэлгүй болсон ч Disney саналаа өөрчлөн төсвийн 30 хувийг гаргаж, орлогын 30 хувийг авах санал гаргасан ба Sony, Disney 2 одоог хүртэл энэхүү асуудлын талаар хэлэлцсээр байгаа юм.