Эмч ээ, би амьдрах болов уу?
– Үхлийн дараа амьдрал байдаг эсэх талаар та ламд ханд даа. Би бол эмч хүн. дараагийнх нь
– Эмч ээ, үс унаад байна. яах вэ?
– Май энэ хайрцгийг ав, тэгээд үсээ цуглуул даа. дараагийнх нь
…
– Эмч ээ, хүүхэд маань үзэг залгичихлаа.
– Зүгээр ээ, хэд хоногоос хагалаад авчихна.
– Би яах вэ?
– Одоогоор харандаагаар бичиж байхаас даа. дараагийнх нь
…
– Эмч ээ, миний гэдэс өвдөөд дотор муухайраад байна.
– Яасан юм.
– Жимс идсэн юм.
– Ямар жимс?
– Сайн анзаараагүй юм байна шүү.
– Тэгвэл нүдний эмч рүү яв. Харж анзаардаг болохоороо над руу ир дээ. дараагийнх нь
…
– Эмч ээ миний сонсгол мууджээ. Унгачихаад сонсохгүй юм.
– Санаа зоволтгүй энэ эмийг эмийн сангаас аваад уугаарай.
– Тэгээд сонсдог болох уу?
– Үгүй дээ, улам чанга унгадаг болно. дараагийнх нь
…
– Эмчээ миний нүүрээр юм гараад болдоггүй, яах вэ?
– Одоо ахиж гарахгүй ээ
– Ашгүй дээ, яагаад?
– Дахиж гарах зай алгаа, дараагийнх нь
…
– Эмч ээ хүү маань бөөн шороо идчихлээ. Тэгэхээр нь би зөндөө шингэн уулгалаа. Яадаг бол…
– Дараагийн удаа цемент рүү битгий ойртуулаарай даа, дараагийнх нь
…
– Эмчээ намайг хэн ч тоохгүй байна
– За дараагийх нь…