Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон хорооны даргад тамгыг гардуулах үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар байлцав.
Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан С.Мэндсайхан шинээр томилогдсон даргад тамгыг гардуулж, өвөө, эмээ, ээжийнхээ статистикийн мэргэжлийн ажлыг өвлөн авч, энэ байгууллагын даргаар томилогдсонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн удирдлагын менежер зэрэг хамгаалсан.
Тэрбээр 2005-2015 онд \”Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, тэргүүлэх менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар ажилласан байна.