Жүжигчин, загвар өмсөгч Баярсайханы Ганчимэг Монгол бүсгүй алдарт жүжигчин Жонни Депптэй хамт “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ. Англид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд
Wonder wowan /2017/
Fast and Furious 6 /2013/
Ex Machina /2014/
Ronan-47 /2013/
In the Name of Ben Hur 2016
Sweet Lies гэх холливудад шуугиан тариад буй кинонуудад дүр бүтээжээ.
Жүжигчин бүсгүй маань энэ сарын 6-ны өдөр Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хуралд оролцсон ба түүний Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд нэлээд өртсөн байна.
Б.Ганчимэг Англид “The city Lit” их сургуульд жүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцаад, 2016 онд төгссөн. GQ, Ashish, Gucci зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд оролцжээ.
Багаасаа загвар зохион бүтээж “Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээнд амжилттай оролцож байсан.Ямар ч даруухан сайхан бүсгүй юм, чимээгүйхэн явж байгаад л хичээл зүтгэлээрээ ингээд дэлхийн тавцанд гараад ирдэг юм байна.
Hollywood-ийн сайхан кинонуудаасаа ингээд Монгол жүжигчингээ хараад сууж байна. Ямар гоё юм бэ? Б.Ганчимэгтээ амжилтын дээдийг хүсье.