Улс төрийн нөхцөл байдал хурцдахын хэрээр намуудын дотоод зөрчил ч ихсэж байна. Тухайлбал Ардчилсан намынхан хоорондоо нэлээн ширүүхэн маргалдаад авсныг эх сурвалж хэллээ. Тэд удахгүй болох сонгуулийн асуудлаар “Шонхор тауэр” дотор уулзалдаж, санал солилцсон байна. Харин энэ үеэр намын нэр нөлөө бүхий зарим гишүүд “бэлтгэлгүй байхад сонгуульд орох болох вий. Хэрэв ингэх юм бол Ардчилсан нам дахиад ялагдах нээ”, “Ардчилсан намынхан сөрөг хүчин байж, эрх баригч намаасаа доогуур рейтингтэй байгаа нь манай намын даргын буруу”, “С.Эрдэнэ чи энэ 3 жилийн хугацаанд юу ч хийсэнгүй” гэх мэтээр нэлээд ширүүхэн маргалдсан сурагтай. Үүнээс болж намын даргаа “огцор” гэдэг дээрээ тулсан байна. Ямар ч гэсэн Монгол Ардын нам санаачлан УИХ-аа тараах гэж байгаа нь ард түмэнд маш их таалагдаж байгаа учир тэдний энэ удаагийн улс төрийн зоригийг мэдэрсэн Ардчилсан намынхан барьц алдаж, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болоод эхэлжээ.