Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хот, дүүргээ хөгжүүлэхэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор Засаг даргын “Явуулын өрөө” улирал тутамд хороодод хүрч ажиллаж эхэлсэн.
2019 оны 09 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд “Засаг даргын Явуулын өрөө” дүүргийн долоон хороонд ажиллана.
Энэ үеэр Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, УБЦТС ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Дулааны станц зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж ажиллах юм.