Авлигатай
тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг шалгаж байгаа. Гэвч
өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр тус газарт очиж байцаалт өгөхөөс татгалзсаар байсан
юм. Н.Энхбаярын \”… өмгөөлөгчтэй хамт байцаалт өгнө” гэсэн
ганцхан шалтгаанаар АТГ-ын мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхий дөө зогсчихоод
байгаа гэж тайлбарлаж болно.
Тэгвэл өнөөдөр АТГ-ын албан
хаагчид Н.Энхбаяраас байцаалт авахаар МАХН-ын төв байранд нэвтэрлээ. Зарим эх
сурвалжууд Н.Энхбаярыг баривчлахаар ирсэн гэж тайлбарлаж байсан юм. Харин АТГ-ын ажилтан \”байцаан
шийтгэх ажиллагаа явагдаж байна” гэсэн тайлбарыг өгчээ. Яг одоо Н.Энхбаярыг
өмгөөлөгчтэй байцааж байна. Гэхдээ АТГ-аас өмгөөлөгч дагуулж очсон гэх мэдээлэл
байгаа юм.
МАХН-ын төв байрны гадна намын
гишүүд дэмжигчид цугларч, дотор УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар
нарын хүмүүс хүрэлцэн иржээ. Байцаалт авч буй өрөөний үүдэнд АТГ-аас хамгаалалт
авч, МАХН-ынхан болон хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм.
Мөн болзошгүй эрсдэлээс
хамгаалж, эмч дуудсан ч намынхан хамт нэвтэрч, байцаалтад саад учруулж
болзошгүй хэмээн дотогш нэвтрүүлэхээс татгалзсан гэнэ. Мөрдөн байцаах ажиллагаа
үргэлжилж байна.