Орон сууц худалдан авах иргэд жил дараалан буурсаар байна. Гэхдээ орон сууцны үнэ тогтворжих хандлагатай болсон энэ үед бага хүү, урьдчилгаатай зээлээр худалдан авалт хийх захиалгыг иргэд ч өгсөөр байгаа гэв. \”Орон сууцны бирж”-д л гэхэд байртай болох хүсэлтэй 100 гаруй иргэн бүртгүүлжээ. Үүний 10 хувь нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх боломжтой гэсэн байна. Харин үлдсэн 80 хувь нь лизингээр орон сууц авах хүсэлтээ илэрхийлжээ.
Иргэдэд орон сууцны үнэ ханш, ипотекийн зээл, бага урьдчилгаатай зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс Ням гаригийг хүртэл \”Мишээл экспо” төв дэх \”Орон сууцны бирж”-д гарна. Иргэд \”Орон сууцны бирж”-ээс орон сууцны мэдээлэл, зээлд хамрагдах боломж, төлбөрийн уян хатан нөхцөл, урамшууллын талаар мэдээлэл авч болох юм байна.