‘Indigo Rose\’ нэртэй улаан лооль гаднаасаа хар харагдах боловч дотроо улаан ягаан өнгөтэй. Хар өнгийн улаан лооль нь маш амттай байхын зэрэгцээ антиоксидантаар баялаг учир хүний эрүүл мэндэд нэн тустай. Америкийн эрдэмтэд энэхүү жимсэнд агуулах антиоксидант нь чихрийн шижин, илүүдэл жинтэй тэмцэхэд тустай болохыг нотолжээ. Жимсэн доторх будагч бодис их тул улаан биш хар өнгөтэй харагддаг. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн дэлгэрсэн энэ үед байгалийн гаралтай хар улаан лооль АНУ-ын Орегон мужид ургадаг байна. Жимс 91 хоногийн дотор боловсорч гүйцэх бөгөөд чихэрлэг, исгэлэн амтыг мэдрүүлнэ.
zuvsongolt.mn